“ТОМ АСУУЛТ” ЗУРАГТ НОМЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнхийн “Том асуулт” нэртэй зургийн үзэсгэлэн “Cafe 4450”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд “Монголын нууц товчоон”, “Алтан загасны үлгэр”, “Гуталт муур”, “Бэлтгэлжин бор шувуу”, “Гулливерийн аялал” зэрэг хүүхдэд зориулсан зурагт номын нийт 30 гаруй зураг дэлгэгдсэн байна.
1581日