Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээв
                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардууллаа. Энэ удаа Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар тодорчээ. 
                    
                         2880日