Нүүдлийн музей Хэнтий аймгаас аяллаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-07 12:41:46
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн музей Монголын Динозавр судлалын хүрээлэн ТББ-тай хамтран Хэнтий аймагт анх удаагаа Динозаврын нүүдлийн музейг ЕБС-ийн хүүхдүүдэд үзүүлж сургалт зохион байгууллаа.

21 аймгаар тойрох нүүдлийн музей ийнхүү Эзэн Чингисийн өлгий нутгаас аяллаа эхэлж байгаа нь энэ юм.

Энэхүү ажлын гол зорилго нь бидний ирээдүй болсон сурагчид, өсвөр насныханд эх түүхээ судлах, түүхээрээ бахархан сонирхох сэдлийг төрүүлэх, бага наснаасаа түүхийн дурсгалт эд өлгийн зүйлсийг хайрлан хамгаалахад суралцуулахад чиглэгдэж байв.

Динозавр судлалын хүрээлэн ТББ нь 2006 оноос АНУ-д ашгийн бус байгууллага нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2007 онд Монгол Улсаас хууль бусаар гарсан 30 орчим динозаврын олдворыг эргүүлэн орон нутагт нь авчрах ажлыг хийсэн том гавъяатай байгууллага юм. Өдгөө тэрхүү олдворуудын танилцуулга үзмэрүүдийг 12 метрийн урттай автобусанд байрлуулан нүүдлийн музей ажиллуулж байна.
Д.Одонтунгалаг

Related news