Багш нар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвшилцлийн үр дүнд ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулж, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болсон хэмээн мэдээлсэн бол дөнгөж сая Багш нарын үйлдвэрчний байгууллагаас есдүгээр сарын 3-нд хичээл хаялт зарлана хэмээн мэдэгдлээ.
Тэд ярихдаа,"Багш нарын үйлдвэрчний байгууллагаас багш нарт урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 50 хувиар нэмэх зэрэг шаардлага тавьсныг та бүхэн мэдэж байгаа.

Гэвч дорвитой шийдэлд хүрээгүй учраас бид есдүгээр сарын 3-наас ажил хаялт зарлахаар боллоо. Одоогийн байдлаар Шинжлэх ухааны 16 хүрээлэн 26 цэцэрлэг, 70 орчим сургууль ажил хаялтад нэгдэхээр мэдэгдээд байна” гэлээ.

Б.Заяа