“Оюу толгой” компани хилийн чанад дахь сургалтын тэтгэлгийн тоог нэмэх шийдвэр гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Налайх дүүрэг дэх Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Нээлтэд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх оролцож үг хэлсэн юм. Тус сургуулийн иж бүрэн цогцолбор барилгыг Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар 2014 онд барьж ашиглалтад оруулсан билээ. Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль үйл ажиллагаагаа эхлүүлэх үед 36 хүн элсэж байсан бол өдгөө суралцагчдын тоо 180 гаруй болжээ. МГТИС-д герман, монгол багш нар англи, монгол хэлээр сургалтаа явуулж, үйлдвэрлэлийн эдийн засагч, механик инженер, хүрээлэн буй орчны инженер, боловсруулах үйлдвэрийн инженер гэсэн мэргэжлээр 12 залуу энэ жил сургуулиа дүүргэсэн байна.

Дашрамд дурдахад “Оюу толгой” ХХК оюутан, залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт эдүгээ 850 болсон бөгөөд хилийн чанадад явуулдаг тэтгэлгийн тоог нэмэх шийдвэрийг тус компани гаргасан байна.