Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн баг алтан медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-28 17:37:48
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Волейболын Холбооны Ахмадын Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотноо болж, түүхэндээ 20 жилийн дараа Хэнтийн эмэгтэйчүүдийн баг аваргын алтан медаль хүртлээ.

Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг, Хасумегастарс клуб, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан, Дорнод, Орхон, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймаг дүүргийн нийт 400 гаруй шилдэг тамирчид  хоёр  насны ангиллаар тав хоногийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд ОУХМ 37, Спортын мастер 148, Спортын дэд мастер 11, нэгдүгээр зэргийн тамирчин 100 гаруй оролцсон чансаа өндөр тэмцээн болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээн Монгол Улсын Волейболын спортын мастер, АБТА, БТТА Гарамын Базарсад агсны нэрэмжит болон явагдсанаараа онцлог байв. Тэрбээр 1943 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрж нутагтаа бага дунд боловсрол эзэмшээд 1967 онд УБДС-ийн Биеийн тамирын ангийг төгсчээ.

Монгол Улсад волейболын спортын түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан, залуу нас амьдралаа волейболчин шавь нартаа зориулсан улсдаа олон арваар тоологдох ОУХМ , спортын мастер зэрэгтэй тамирчдыг бэлтгэсэн ховорхон дасгалжуулагч байсан юм.
 

Монголын Волейболын Холбооны 2018 оны Ахмадын Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний шилдгүүдийг жагсаавал,
Эрэгтэйчүүдийн дээд насны ангиллын аваргын алтан медалийг спортын мастер А.Батмагнай ахлах дасгалжуулагчтай ОУХМ А.Раднаа ахлагчтай Эрдэнэт үйлдвэрийн /Хангарьд баг/
Эрэгтэйчүүдийн доод насны ангиллын аваргын алтан медалийг Волейболын спортын ОУХМ М.Мөнх-Оргил ахлах дасгалжуулагчтай Волейболын спортын ОУХМ Н.Чулуундаваа ахлагчтай УБ хотын “Эрчис тал” клубийн эрэгтэйчүүдийн шигшээ баг 
Эмэгтэйчүүдийн дээд насны ангиллын аваргын алтан медалийг Ч.Батбаяр дасгалжуулагчтай, Д.Энхцэцэг ахлагчтай Орхон аймгийн Эрдэнэт Хангарьд клубын эмэгтэйчүүдийн шигшээ баг 
Эмэгтэйчүүдийн доод насны ангиллын аваргын алтан медалийг МУ-ын АҮГА Хасумегават компаний захирал Ж.Түмэн-Аюуш эзэнтэй Т.Дэлгэр ахлах дасгалжуулагчтай, ВСМ Д.Жаргалсайхан туслах дасгалжуулагчтай ОУХМ Т.Оюундэлгэр ахлагчтай Хэнтий аймгийн ахмадын “ХЭНТИЙ ХАСУ” эмэгтэйчүүдийн шигшээ баг 

Эрэгтэйчүүдийн доод насны ангиллын мөнгөн медалийг Волейболын Спортын ОУХМ Б.Ганхуяг ахлагчтай Алтай трест компаний “Алтайн барс” клубын эрэгтэйчүүдийн шигшээ баг 
Эрэгтэйчүүдийн дээд насны ангиллын мөнгөн медалийг Д.Баяраа ахлах дасгалжуулагчтай Волейболын спортын ОУХМ Г.Баярсайхан ахлагчтай “Эрчис тал” баг 
Эмэгтэйчүүдийн доод насны ангиллын мөнгөн медалийг Баяржаргал эзэнтэй “Аж констракшн” ХК-ий ОУХМ Н.Чулуундаваа ахлах дасгалжуулагчтай Волейболын спортын ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай УБ хотын Баянгол дүүргийн “АЖ” эмэгтэйчүүдийн шигшээ баг 
Эмэгтэйчүүдийн дээд насны ангиллын мөнгөн медалийг Н.Энхцэцэг эзэнтэй, Д.Одонхүү ахлах дасгалжуулагчтай, волейболын спортын ОУХМ З.Энхтуяа ахлагчтай УБ хотын “Денн” компаний “ЭДИ” эмэгтэй шигшээ баг

Эрэгтэйчүүдийн доод насны хүрэл медалийг Волейболын спортын ОУХМ С.Амгаабазар ахлах дасгалжуулагчтай, Волейболын спортын мастер Б.Билэгдэмбэрэл ахлагчтай “Проспера Майнинг” ХХК-ий эрэгтэйчүүдийн шигшээ баг 
Эрэгтэйчүүдийн дээд насны хүрэл медалийг ОУХМ А.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай ВСМ М.Мөнхбаатар ахлагчтай Дарханы дулааны цахилгааны станцын баг
Эмэгтэйчүүдийн доод насны ангиллын хүрэл медалийг Волейболын СМ Б.Мөнхнаран ахлах дасгалжуулагчтай, Волейболын Спортын ОУХМ Б.Одгэрэл ахлагчтай УБ хотын “Алтайн барс” клубын эмэгтэйчүүдийн шигшээ баг 
Эмэгтэйчүүдийн дээд насны ангиллын хүрэл медалийг М.Мөнх-Оргил ахлах дасгалжуулагчтай Волейболын СМ Д.Дагийсүрэн ахлагчтай УБ хотын Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус  хүртлээ.
 
Монголын Волейболын Холбооны Хэнтий аймгийн салбар зөвлөл нь 1999 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хүүхэд өсвөр үе, идэрчүүд, залуучууд, ахмадууд багаараа олон удаа улсын аваргаар шалгарч шилдэг тамирчид, багш дасгалжуулагчид олноор төрөн гарсан, өнөөдрийг хүртэл амжилтын буухиа залгамж халааг үргэлжлүүлсээр байгаа тэргүүний спортын холбоодын нэг  юм.

Үүний үр дүнд тус аймгаас гавьяат багш, дасгалжуулагч 2, ОУ-ын хэмжээний  мастер 11 , спортын мастер, спортын дэд мастер 200 гаруй төрөн гарчээ. 
Д.Одонтунгалаг


Related news