Сум, дүүрэг бүрт Мал эмнэлгийн тасаг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал амьтны эрүүл мэнд, Малын генетик нөөцийн тухай хууль энэ оны зургадугаар сараас хэрэгжиж, Мал эмнэлгийн Ерөнхий газрыг Засгийн газрын тогтоолоор байгуулсан.
Үүнтэй холбогдуулан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд аймаг бүрт Аймгийн Засаг даргын Тамгын газарт Мал эмнэлгийн газар байгуулж, сум, дүүрэгт байх Мал эмнэлгийн үржлийн нэгжийг "ХАА-н болон Мал эмнэлгийн тасаг" болгон өөрчлөн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Сум, дүүрэгт ХАА-н болон Мал эмнэлгийн тасаг байгуулснаар Монгол Улсын Засгийн газар нийт малынхаа эрүүл мэндийг хянах боломж бүрдэнэ. Малын гоц халдварт өвчний тархалтыг зогсоох, гарсан хойно нь биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон даяар жигд зохион байгуулах нэгдсэн бүтэцтэй болж байна. Боловсон хүчний нөөц хүрэлцээтэй, цаашид боловсон хүчнээ чадавхижуулж дахин сургахад анхаарч ажиллана гэж ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мэдэгдэв.