Жаргалтхаанчууд нутгийн хөрсөнд ургасан эрүүл, чанартай хүнсний ногоо зах зээлд нийлүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/Жаргалтхаан суманд хэрэгжиж байгаа GOOD WORLD-GOOD HEALTH төслийн хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хүнсний нарийн ногоо тариалах найман ширхэг хүлэмж шинээр байгуулан усалгааны иж бүрэн систем суурилуулж, хөрс боловсруулах болон кимчи, ногоо даршлах тоног төхөөрөмж, сав баглаа боодол, кимчи болон ногоо хадгалах хөргөгч, төв зам дагуу борлуулалтын цэг, халуун ус сауны барилга зэрэг олон хөрөнгө оруулалтууд хийгээд байна.
Жаргалтхаан сумын хүлэмжийн аж ахуй энэ онд 30мх6м хэмжээ бүхий найман хүлэмжинд 18 төрлийн хүнсний нарийн ногоо тариалан эхний ургацаа хурааж, нутгийн хөрсөнд ургасан эрүүл, чанартай, хүнсний ногоог зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Уг төслийн тав дахь шат энэ жил амжилттай үргэлжилж, Солонгос улсын Жэжү мужийн захиргааны дэмжлэгтэйгээр өвлийн хүлэмж барьж байгуулах ажил хийгдэж байна.
Мөн тус төслийн хүрээнд сумын хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор БНСУ, Монголын нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж, сумын иргэдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн байна.
Жаргалтхаан сум JCI LEADER байгууллагатай 2014 оноос хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд JCI LEADER, JCI SEOGWIPU байгууллагын санаачлагаар хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хүнсний олон төрлийн ногоо тариалах, боловсруулах чадварт сургах зорилгоор GOOD WORLD-GOOD HEALTH төслийг JCI SEOGWIPU байгууллагын хөрөнгө оруулалтаар тус суманд хэрэгжүүлж эхэлжээ.

Д.Одонтунгалаг