Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас, хэрэгсэлтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-21 10:22:50
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, Австрали улсын Засгийн газар, “Зориг сан”, “Гэрэл медиа групп”, “Оюу Толгой” ХХК, “Ухамсарт ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран “Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төслийг Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд өчигдөр Төв аймгийн Заамар сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт  гал унтраах зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэгслийг гардуулан өглөө.  



Онцгой байдлын ерөнхий газраас хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгөх, мэдлэгийг дээшлүүлэх медиа  аян өрнүүлж байгаа аж.
Related news