“Ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээ”-нд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:03:43

“Ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээ”-г зохион байгуулах, зөвлөх бүлгийн гишүүдэд сургалт, хэлэлцүүлэг Баянхонгор аймагт боллоо.

Зөвлөхүүд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллаж эхэлсэн байна. Мөн зөвлөх бүлгийн гишүүд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр”-ийн дагуу 60 гаруй хүний гэрээр очиж нөхцөл байдалтай танилцаж зөвлөгөө өгчээ.                                             

Зөвлөх бүлэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан, улирагч сард 6 удаа цугларсан байна.

Б.Мөнхзул

Related news