Гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-09 09:49:05

УИХ-ын Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдана. 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Н.Туяа 

Related news