Эрээн хотод зорчиж буй Монгол иргэдэд зориулан вичат тусгай суваг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах газартай хамтран QR код бүхий мэдээллийн вичат тусгай сувгийг нээн ажиллуулж эхэллээ.
Вичат тусгай сувагт монгол иргэдэд зориулан 5 төрлийн хуулийн холбогдох заалтыг хятад, монгол, англи хэлээр байршуулсан бөгөөд цаашид цаг үеийн болон шаардлагатай бусад мэдээ, мэдээллээр баяжуулан ажиллана.
БНХАУ-ын Эрээн хотыг зорьж буй иргэд уг QR кодийг гар утсан дээрээ уншуулж, гадаад иргэдтэй холбоотой БНХАУ-ын хууль тогтоомж болон цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.

Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days