Хэнтийн хурандаа цолтон нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-02 09:36:17
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Жамсранжавын Болд хурандаа цол хүртсэнийг аймгийн Засаг дарга Н.Ганбямба зүүж өглөө.

Энэ жил тус цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиож байгаа юм.

Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй, 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 2014 оноос 2015 оны 11 сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.

Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн даргаар томилогдон ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын 2017 оны зургаадугаар сарын тавны өдрийн Б/245 дугаар тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдсон байна.
  
Д.Одонтунгалаг
Related news