Авто тээврийн 10 дугаар баазын түүхийг өгүүлсэн үзмэрүүдийг аймгийн музейд байрлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Авто тээврийн аравдугаар бааз хэмээх их айлын түүх, тухайн үеийн баазын албан контор, граж, засварын газар, бүх тээврийн хэрэгслийг биетээр агуулсан макет загвар бүхий үзмэрийг аймгийн Орон нутаг судлах музейд байрлуулж, нээлтээ хийлээ.
Музейн “Авто тээврийн аравдугаар бааз” гэсэн булангийн үзмэрүүдийг тус баазын ахмад тээвэрчин Н.Ренчиндоржийн охин Байгалмаа, хүү Лэгшид, тус баазад механикаар ажиллаж байсан Раднаагийн Ганхүү, баазын инженер Ч.Чимчгээ агсны хүү Ч.Анхбаяр нар санаачлан “Алтан босготой аравдугаар бааз” сан байгуулан ахмад тээвэрчдийнхээ хамт бүтээжээ.
Авто тээврийн аравдугаар бааз Хэнтий аймагт 1954 онд байгуулагдаж ид оргил үедээ 300 гаруй машин техник хөдлөх бүрэлдэхүүнтэй, 500 гаруй ажиллагсадтай, аймгийн бүхий л тээврийн үйл ажиллагааг эрхэлдэг байсан билээ.

Д.Одонтунгалаг