Эмэгтэй төлөөлөгчид чадавхжуулах сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-07-27 11:18:01
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий  аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийг  чадавхжуулах сургалтыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хэнтий аймгийн ИТХ, Бүгд найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Эмэгтэйчүүдийн Ардчиллын Сүлжээ байгууллагын санхүүгийн дэмжлэгээр “Сайнхүү Ивээл Сан”-тай хамтран “Төсөв батлах үйл явцыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Нутгийн манлайлал” сургалтыг ийнхүү явуулж байгаа юм. 

Энэхүү төсөл, сургалтын хүрээнд аймаг, сумдын Хурлын 136 эмэгтэй Төлөөлөгчийг 4 удаагийн сургалтаар бүрэн хамруулах бөгөөд тэдэнд нутгийн удирдлагын бүрэн эрх, эрх зүйн орчинг хуулийн хүрээнд бүрэн хэрэглэх, төслийн гүйцэтгэл, төсөв батлах үйл явц, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, бүлэг болж ажиллахын давуу тал, иргэдийн санал, оролцоог хангах, үр дүнтэй хэлэлцээр, төсөв, захиргааны ажилд хяналт тавьж, зарцуулалт, хэмнэлтийн орчин, үр дүнг нэмэгдүүлэх арга зүйд суралцах, ажиллахад туслах юм.
 Д.Одонтунгалаг
Related news