Өндөрхаан нисэх онгоцны буудлыг Кувейтийн сангийн тусламжаар шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэлтийн төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Ганим Сулейман Аль-Ганиман нар гарын үсэг зурсан байна.
Энэхүү төслийн хүрээнд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын нисэх онгоцны буудлын:

- зорчигчдын танхимыг бүрэн тохижуулах,
- агаарын хяналтын цамхаг байгуулах,
- онгоцны буудлын хашааг шинэчлэх,
- онгоц газардах талбайд гэрэлтүүлгийн систем суурилуулах,
- агаарын удирдлага, харилцаа холбоо,
- рентген тоног төхөөрөмж суурилуулах болон зорчигчдын үйлчилгээ, ачаа, тээш тээвэрлэлтийн хэрэгслийг нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх ажээ.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөрт багтааж дуусгахаар төлөвлөсөн талаар Гадаад Харилцааны Яам мэдээлжээ.
Монголын Нисэх хүчний түүхэнд 1925 оны тавдугаар сарын 25-нд Их хүрээний Консулын дэнжид буусан Ю-13 агаарын тээврийн хөлөг манай орны агаарын хүчний хөгжлийн эхлэл болсон гэж тэмдэглэн үлдээж, эдүгээ 90 гаруй жилийн түүхийг бүтээжээ. Тэрхүү Ю-13 маркийн агаарын тээврийн хөлөг Баянтүмэний агаарын шугамд нисэх замдаа Хан Хэнтий уулын аймгийн Уртын голын хөндийд буюу Хэрлэн мөрний хойд эрэг дагуух хөндийд түр буудаллаж, “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын үүсэн байгуулагдах эхийг тавьсан гэдэг.
Ингээд 1956 оны долдугаар сарын долооны өдөр анхны зорчигч шуудангийн агаарын хөлөг Улаанбаатар- Өндөрхаан- Чойбалсан чиглэлд нислэг үйлдэж, “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Өнгөрсөн 60 жилийн түүхэнд Өндөрхаан нисэх буудлын үе үеийн хамт олон хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсч, улс орноо батлан хамгаалах болон бусад салбарт агаарын тээврээр үйлчлэх хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж иржээ.
Тус хамт олон жилд дунджаар 10 орчим агаарын хөлөг хүлээн авч, 110 зорчигчдод нисэх буудлын үйлчилгээг үзүүлдэг ба Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрдөг олон улсын агаарын хөлгүүдэд холбоо, навигацийн тоног төхөөрөмжүүдээр үйлчилгээ үзүүлдэг байна.

Д.Одонтунгалаг