Ханбогдын Дэмчогийн хийдэд бурхан багшийг заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:33:54

Тус хийдэд Дэмчог бурханы их багшийг 2 шавийнх нь хамт залах их хүндэтгэлийн үйл ажиллагаа болов.

Дэмчогийн хийд нь 200-гаад жилийн өмнө Догшин хутагт Данзанравжаагийн үүсгэл санаачилгаар бүтээгдсэн бөгөөд 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, 53 жилийн туршид хаалттай байсан юм. Хожим 2003 оны 8 сарын 16-ны өдөр анхын суваргыг бүтээн байгуулсанаас хойш өнөөдрийг хүртэл тус хийдэд сэргээн босгох үйл ажиллагаа явагдсаар байна. Хийдийн гол шүтээн Дэмчог бурхныг залснаас хойш ийнхүү бурхан багшийг нь дээд талд нь залан буян номын үйлийг арвижууллаа. Ноён хутагт Данзанравжаа анх Хамарын хийдийг үүсгэн байгуулаад дараа нь хэд хэдэн хийдийг бага наснаасаа эхлэн байгуулж байжээ. Улмаар Дэмчогийн хийдийг 26-30 настайдаа байгуулахдаа “Энэ орон нутаг бол Дэмчог бурхан залран ирдэг Дэмчогийн орон” гэдгийг тогтоосон байна. Тэрээ амьдралынхаа сүүлийн мөчүүдэд энэ орныг байгуулсан юм.  

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Related news