Агаарын тээврийн шинэ чиглэлүүд нээж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх санал дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хэлэлцээрийн хүрээнд Монгол-Хятад-Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралдаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын албаны хүмүүс, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиангаар ахлуулсан 60 гаруй төлөөлөгч, ОХУ-ын холбооны Аялал жуулчлалын агентлагийн дэд дарга К.Н.Вадимовичоор ахлуулсан 20 орчим төлөөлөгч оролцож байна.
Гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хурал 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж хуралдаанаар “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоо”-г байгуулсан. Харин 2017 онд ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохиогдож, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлжээ.
Улаанбаатар хотноо зохиогдож буй уг хуралдаанаар талууд “Цайны зам” олон улсын хөтөлбөрийг эхлүүлж, дөрөвдөгч орны жуулчдад улс дамнасан аялалын бүтээгдэхүүн санал болгох, хуралдаанаас гарах үр дүнг бодитой байлгах үүднээс Их түмэн голын санаачлага төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүллээ.
Харилцан хамгийн ихээр зорчдог хөрш улсын салбарын сайд нар аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй байдал, тухтай аялах нөхцлийг бүрдүүдэх асуудлаар хэлэлцэх тул Улаанбаатар хотноо зохиогдож буй гуравдугаар хуралдаан чухал ач холбогдолтойг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцлов.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Цайны замыг дахин сэргээж гурван улсад зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол-Орос, Монгол- Хятадын агаарын тээврийн шинэ чиглэлүүдийг бий болгож нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх санал санаачлалыг дэвшүүлж байна. Түүнчлэн газрын боомтуудыг олон улсын стандартад хүргэж гурав дахь орны жуулчид нэвтрэх боломж бүрдүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь улс орны эдийн засаг, хөрш орнуудын найрсаг харилцааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.
БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жианг, “БНХАУ “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын хобоог байгуулан гурван улсын холбогдох байгууллагыг элсүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж байна. БНХАУ-ын хотуудаас Монгол, ОХУ руу аяллын шинэ чиглэлүүд нээж, аялал жуулчлалын хамтын бүтээгдэхүүн гаргах боломжийг эрэлхийлж байгаа. Түүнчлэн Замын-Үүд сум, Эрээн хот орчимд хил дамнасан эдийн засгийн бүс байгуулахыг дэмжиж, гурван талт хамтын ажиллагааны үр дүнд аялал жуулчлалын бүх чиглэлийг идэвхтэй хөгжүүлж, шинэ түвшинд гарна гэдэгт итгэж байна” хэмээв.
“Улаанбаатар хотноо зохиогдож буй хөрш гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын хуралдаанаар хил дамнасан томоохон төсөл “Цайны зам” хөтөлбөр хэрэгжих шатандаа орж байгаад баяртай байна. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс бүрт үр ашигтай байхад төр засаг гэлтгүй хувийн хэвшлийн байгууллагын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Жуулчдыг байгаль, түүхийн дурсгалт газруудад хүргэх, тээвэрлэх асуудал манай салбарын хамгийн чухал асуудал. Аялал жуулчлалын бодлого боловсруулдаг байгууллагын хувьд бид жуулчдын зорчих чиглэлийг тодорхойлох ёстой. Харин зам барих, дэд бүтцийг сайжруулах, төмөр зам, нислэгийн чиглэлийг нэмэх зэрэг ажилд зам тээврийн салбарынхан анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээн ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагийн дэд дарга К.Н.Вадимович онцоллоо.

Л.Нандиа