Нэмэлт татвар ногдуулах боломжтой бараануудын жагсаалт гаргах үүрэг өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /ТАСС/. “10%-ийн нэмэлт татвар ногдуулах боломжтой Хятадын 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараануудын жагсаалтыг бэлтгэх үүргийг өнөө өглөө би хоёр талын худалдааны асуудлаархи яриа хэлэлцээнд оролцож байгаа АНУ-ын төлөөлөгч Роберт Лайтхайзерт өглөө” гэж даваа гарагт Цагаан ордноос тараасан төрийн тэргүүний мэдэгдэлд тэмдэглэжээ.
Америкийн ерөнхийлөгчийн цохон зааснаар, Хятад улс худалдааны асуудалд хандах хандлагаа өөрчлөхгүй бол “хууль эрх зүйн зохицуулалт хийж дууссаны дараа” эдгээр бараанд гаалийн татвар ногдуулах ажээ. Түүний хэлснээр, Хятад улс гаалийн татвараа дахин нэмсэн тохиолдолд АНУ дээр дурдсан 10%-ийн нэмэлт татварыг ногдуулах юм байна.

Лу.Батбаяр
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days