Хүүхдийн бэлэг худалдаж авахдаа хадгалах хугацаанд анхаарахыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас 110 аж ахуйн нэгж, 73 иргэний худалдаалж буй хүүхдийн бэлгэнд багцалсан хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын хүрээнд давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлж, 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авсан байна. Энэ талаар НМХГ-ын Улсын байцаагч Х.Чимгээ, “Шалгалтын явцад хадгалах хугацаа дууссан, хаяг, шошгын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд боосон зөрчил илэрсэн. Аж ахуйн нэгжүүдэд хаяг, шошгоны шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татах, зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн. Харин хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хураан авч, устгалд орууллаа” гэв.
Хүнсний бүтээгдэхүүний зөрчлөөс үүдэн хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирвал худалдаалсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэхийг лавлахад “Хаяг, шошгын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж буцаан таталт хийлгэдэг. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэлээ. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дэх хэсэгт Хүнсний тухай хууль тогтоомж зөрчсөн иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг 3 сая төгрөгөөр торгохоор заажээ.
Эх үрсийн баяраар хүүхэддээ чанарын шаардлага хангасан бэлэг сонгохыг НМХГ-н Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш зөвлөв. Тэрбээр, “Бэлгэнд боосон хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, найрлага, орц, шошгыг анхаарах, хүчиллэг болон чихэрлэгийн агууламжид анхаарах хэрэгтэй. Түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа худалдаж буй нөхцөл, хадгалалтын горимд анхаарах нь чухал” гэлээ.
Эх үрсийн баярын үеэр НМХГ-ын 150 улсын байцаагч Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих аж.

Г.Ариунболор