МУЗН 2017 онд малчин өрхүүдэд 2.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилго бүхий “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр болж байна.
Тус нийгэмлэгийн төв байранд болж буй энэхүү өдөрлөгийг Жил бүрийн 5 дугаар сарын 08-нд тохиодог “Олон улсын улаан загалмайн өдөр”, “Монголын хүмүүнлэгийн өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн 9 дүүргийн Улаан загалмайн хороо, Хүүхэд залуучуудын хөдөлгөөн оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Улсын хэмжээнд 150 мянган гишүүн, 6000 сайн дурын идэвхтэнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй МУЗН гамшгийн болон бусад үед төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ хариуцлагатай биелүүлж ирснийг тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг дурьдлаа.

Тэрбээр, “МУЗН дунд шатны буюу аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 34 хороо, анхан буюу сум, хороо, байгууллагуудыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг 704 хороотой. Эдгээр хороод болон гишүүд, сайн дурын идэвхтнүүд болон Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэн, төрдөө нэмэлт хүч болон ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Кувейтын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баян-Өлгий аймагт үерт өртөөд байсан 35 айлд, эмнэлэг, ногоон байгууламж, сүмтэй цогцолбор хотхон байгуулж өгсөн. Мөн өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 5480 малчин өрхөд бэлэн мөнгө, хүнс, эрүүл мэндийн багц, малын тэжээл зэрэг 2.8 тэрбум төгрөгийн тусламж хүргэсэн. Харин 2018 онд зудад өртсөн малчин өрхүүдэд нийт 1.6 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг 15 аймгийн 72 сумын 6100 малчин өрхийн 19.6 мянган иргэнд тусламж хүргэсэн байна. Мөн МУЗН-ээс хэрэгжүүлдэг Гамшгийн менежмент, Нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих, Эрүүл мэндийг дэмжих болон Нийгмийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх зэрэг дөрвөн үндсэн хөтөлбөрийнхөө хүрээнд төр засагтайгаа нягт хамтран ажиллах болно” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр