Аймгийн бадминтоны өсвөрийн аваргууд шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2018 оны өсвөр үеийн бадминтоны аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Лаборатори нэгдүгээр сургууль хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулж, 05.00 цагт дүнгээ гаргажээ. Тэмцээний үеэр улсын чанартай тэмцээнд амжилт гаргасан тамирчиддаа спортын зэрэг олгосон байна.
Тэмцээн 4 насны ангилалаар болсон бөгөөд 10 байгууллагын 130 гаруй тамирчин 5 төрлөөр 96 багц медалийн төлөө өрсөлджээ. Тэмцээний зорилго нь улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, бадминтоны спортыг сурталчилхад чиглэгдсэн юм.
Багийн дүнгээр Б.Манхан дасгалжуулагчтай Лаборатори 1 сургууль 11 алт 5 мөнгө авч 1-р байр, Б.Тунгалаг дасгалжуулагчтай Спорт сургууль 4 алт 6 мөнгө авч 2-р байр, С.Төрмөнх дасгалжуулагчтай Цэцэрлэг сумын тамичид 2 алт 4 мөнгөн медаль хүртэж 3-р байранд тус тус шалгарсан байна.

Б.Гэрэлт-Од