АРХАНГАЙ: 2025 онд сул орон тооны 32 хувийг нөхжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2025 онд төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулж, төрийн жинхэнэ албаны хүний нөөцийг 112 иргэнээр нэмж бүрдүүлжээ.
Төрийн
албаны ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулснаар төрийн албаны сул
орон тоог илүү хурдан нөхөх, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн
хугацаа богиносох, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу тал гарсан байна.
Мөн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн ирц,
идэвх сайжирч, тэнцсэн иргэдийн тоо өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байжээ.
Төрийн
жинхэнэ албаны тусгай шалгалт болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн
шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг 7 удаа зохион байгуулж, зарлагдсан 147
/давхардсан/ сул орон тооноос 73 орон тоонд нийт 120 иргэн бүртгүүлэн
өрсөлдсөнөөс, тусгай шалгалтад тэнцсэн 48 иргэнийг нэр дэвшүүлэн сул орон тооны
32 хувийг нөхсөн байна.
Томилох
эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж зөрчих, хууль бус шийдвэр гаргахаас
урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах, мөн төрийн албан хаагчдыг
соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулснаар
2025 онд 15 зөрчил илэрч, өмнөх оныхоос 13 зөрчлөөр буурсан үзүүлэлттэй байна.
Мөн 14 цахим
сургалтын платформыг төрийн байгууллагуудад нэвтрүүлэн ашиглаж хэвшсэнээр
төрийн албан хаагчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй сурч,
хөгжих орчин бүрдэж ажлын бүтээмж, үр дүн сайжирч байна.
Ulaanbaatar