Түүхийн дурсгалт газрыг түшиглэж аялал жуулчлал хөгжүүлэх ёстой гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. "Их Монгол Улсын үеийн түүхийн гэрч болсон домогт газрууд хийгээд түүхийн өв соёлыг тээж байгаа бусад дурсгалт газруудыг түшиглэж аялал жуулчлал хөгжүүлэх боломж байна" гэж Дорноговь аймгийн Сайншанд хотод болсон бизнес эрхлэгчдийн салбар уулзалтын үеэр МУБИС-ийн түүхийн тэнхмийн багш доктор Б.Баатархүү ярив.
Учир нь дэлхийн бусад орнууд өөрсдийн улсын түүхэн урсгалт газруудад бүтээн байгуулалт өрнүүлж, цогцолбор барьж аялал жуулчлалыг татдаг туршлага буй аж.
Эрдэмтдийн судалгаагаар Хатанбулаг сумын Хатны булаг орчим хэрэгжүүлсэн“Хатны булгийн нууц” төслийн үр дүнд археологи, угсаатны зүйн чиглэлийн сонирхолтой олдвор олдсоныг тэрээр онцолсон юм. Хатны булаг орчимд Мин Улсын үед хийгдсэн хөх цагаан шаазан, дээрээ бичиг бүхий хүрэл толь зэрэг ховор олдвор нь судалгааны он цагаар Монголын эзэнт гүрний улс төрийн бутралын үетэй давхцаж буй бөгөөд Монголын төрийг удирдаж байсан хүчирхэг хатан Мандухайн үйл ажиллагаатай холбогдож буйг тогтоожээ.
Тиймээс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт буй “Хатны булаг”ийн орчимд Мандухай сэцэн хатны үйл амьдралтай холбоотой цогцолбор байгуулах нь аялал жуулчлалыг татах оновчтой арга аж. Мөн тус аймгийн Хөвсгөл суманд буй Сүлдэнэ хөх овоо хэмээх газар Чингис хааны их сүлд шүтээний дагуул цагаан тугийг тахиж байсан уламжлалыг сэргээх, Сайхандулаан суманд одоог хүртэл домог болон яригддаг Чингэсийн эр хоёр загалын домогт түшиглэж мөн л аялал жуулчлалын бүс байгуулах боломж бий гэдгийг түүхч Б.Баатархүү онцолсон юм.

Х.Эрдэнэбулган