Нийслэлд энэ жил 412.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр 9 дүүргийн удирдлагуудтай уулзаж, 2018 оны ажлын төлөвлөгөө, тулгамдсан асуудал болон төсвийн сахилга бат, хариуцлага сахилга батыг чангатгах үүрэг даалгавар өгөв.
Энэ үеэр Хотын дарга С.Батболд, "Энэ сарын 29-нд нийслэлийн удирдлагууд хөрөнгө оруулагчидтай уулзаж, бүтээн байгуулалтын ажлаа танилцууна. Мөн ирэх 3 дугаар сарын 1-н гэхэд нийслэл хот худалдан авах, хөрөнгө оруулалтын ажлаа зарлаж, 4 дүгээр сарын 1-нд буюу “газар гэсэх” үед бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. 2018 он бол хариуцлагаа дээшлүүлж, ажлаа эрчимжүүлэх чухал жил. Бүтээн байгуулалтыг өрнүүлж, газар чөлөөлөх, цэцэрлэг сургуулийн барилгын ажил болон түрээсийн орон сууц, Сервис центр зэрэг үндсэн чиглэлд тусгасан зорилтод ажлуудаа хийх ёстой. Тиймээс дүүргийн удирдлагууд худалдан авах, тендерийн эрх шилжүүлэх ажлуудыг ирэх сард багтаан дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй" гэлээ.
Энэ жил Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвөөр 412.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тухайлбал, нийгмийн салбар буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг өргөтгөх шинэчлэхэд 140.4 тэрбум төгрөг зарцуулах аж. Мөн хот байгуулалтын салбарт 125 тэрбум төгрөг, авто замын салбарт 51.4 тэрбум төгрөг, байгаль орчин, хот тохижилтын салбарт 22.1 тэрбум төгрөг, бусад салбарт 17.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.

Ч.Ариунболд