Тусламж хүссэн өргөдөл зонхилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улирагч онд төрийн байгууллага, албан тушаалтанд хандан нийт 61250 санал, хүсэлт, өргөдөл, гомдол иржээ.
Үүнээс аймгийн Засаг дарга болон ЗДТГ-т 568, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, байгууллагуудад 25705, сумын Засаг дарга болон төсөвт байгууллагуудад 34977 өргөдөл ирсэн байна. Аймгийн хэмжээнд хүлээн авсан өргөдлийн 98.4 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн бол үлдсэн нь шийдвэрлэх шатандаа буюу хугацаа хүлээгдэж байгаа аж.
Нийт санал хүсэлт, өргөдөл, гомдлын зонхилж байгаа асуудлын хамгийн олон нь буюу 23.8 хувь нь санхүүгийн тусламж дэмжлэг хүссэн, 23.6 хувь нь иргэний бүртгэлтэй холбоотой, 22 хувь нь нийгмийн даатгалын асуудлаар, 11.2 хувь нь газрын асуудлаар, 8.3 хувь нь ажил хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон, 11 хувь нь бусад асуудлаар байжээ.

Б.Мөнхзул