БАЯНХОНГОР: Хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 2-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын мэдээгээр ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй, говийн нутгаар салхи шуургатай байх төлөв гарчээ.
Аймгийн УЦУОШТ-ийн мэдээллээр энэ сарын 29-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй цас орох бол салхи 28, 29-нд хээр тал, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 14-16 метр, 30-нд Алтайн салбар уулсын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20-24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна.
Агаарын температур: Заг, Байдрагийн Хүрэн бэлчир, Галуут, Гурванбулагийн нутгаар шөнөдөө -28 -33 градус, өдөртөө -14 -19 градус, хангайн бусад нутгаар шөнөдөө -23 -28 градус, өдөртөө -12 -17 градус, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -21 -26 градус, өдөртөө -9 -14 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө -18 -23 градус, өдөртөө -5 -10 градус хүйтэн, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө -14 -19 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна.
Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, малчид, тээвэрчид:
- Тухайн газар орныхоо цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
- Хувийн болоод автомашины бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах,
- Малаа ойрын бэлчээрт бэлчээж,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ulaanbaatar