Чингэлтэй дүүрэг дулаалгын аян өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-27 16:47:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах зорилготой “Дулаалгын аян”-ыг өрнүүлж байна.
 

Аяны хүрээнд 13 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор байшин сууцыг нь дулаалах юм. Тэдгээр загвар өрх нь амины сууцаа дулаалахын ач холбогдол, дулаан алдагдлыг бууруулахын үр дүнгийн талаарх мэдээлэл сурталчилгааг хорооныхоо иргэд, айл өрхөд хүргэх аж.

Тус дүүрэг уг аяныг “Монгол базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй. Энэхүү аян ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл хэрэгжих юм.

Б.Туул

Related news