Бэлчээрийн 3000 га талбайд үлийн цагаан оготнын устгал хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын Хульж багийн нутгийн 3000 га талбайд бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготно устгах ажлыг тус багийн 45 иргэн хийжээ.
- Үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд 43,3 сая төгрөг зарцуулсан. Иргэд оготны үлийг ухаж, хөеөг авч, ус цутгах зэргээрн энгийн аргаар бэлчээрийн хортонтой тэмцэх ажлыг гүйцэтгэлээ гэж тус сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Бэлчээрийн талхагдал 92,5-99,2 хувьд хүрч, цөлжилт эрчимтэй нүүрлэж байгаа аймгийн хэмжээний зургаан сумын нэг нь Сайхан юм. Бэлчээрийн чанар муудахад үлийн цагаан оготно илэрхий хор хөнөөл учруулж байгаа учраас устгалын ажил хийжээ.
М.Батжаргал
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days