БУЛГАН: Мөсөн дээгүүр хөдөлгөөн хийхийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2025 оны А/724 дүгээр захирамжаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ноос ирэх оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих, мал туухыг хориглолоо.
Булган аймгийн нийт судалгаатай голд арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар битүү мөсөн бүрхүүл болон харз, халиа, тошин зонхилон ажиглагдаж байгаа юм.
Нийт нутгаар сайн хүйтрэхгүй байгаатай холбогдон мөс зузаарахгүй олон жилийн дунджаас 8-27 см-ээр нимгэн байна.

Ulaanbaatar