“Өндөрхаан” телевиз шинэ логоны уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. “Өндөрхаан” телевиз нь 2012 онд үүсгэн байгуулагдсан Хэнтий аймгийн отгон хэвлэл мэдээллийн байгууллага юм. Тус хамт олон энэ сарын 28-ны өдөр тохиох 5 жилийнхээ ойд зориулан ТВ-ийн шинэ логоны уралдааныг аймгийнхаа нийт зураач, уран бүтээлч, дизайнер, сонирхогчдын дунд зарлалаа.
Лого нь “Өндөрхаан” телевизийн онцлогийг харуулсан, ойлгомжтой утга санаатай, 3-аас дээшгүй өнгө хосолсон, байгууллагын үйл ажиллагаанд цаашид байнга ашиглагдах тул сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байх шаардлагатай аж.
Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй гэнэ. Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарын хамт ирүүлэх юм байна.
Бүтээлийг энэ сарын 25-ны дотор “Өндөрхаан” телевизийн байранд хүлээн авна. Шилдгийн шилдэг нэг бүтээлийн эзнийг гадаадад аялах эрхийн бичиг мөнгөн шагнал хүлээж байна.

Д.Одонтунгалаг