Дадал сум хөгжлийн хөтөлбөрөө батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Сумын хөгжлийн томоохон баримт бичиг болох “Дадал ногоон хөгжлийн төлөөх загвар сум-2017” хөтөлбөрийг тус сумын ИТХ ээлжит 5 дугаар хуралдаанаараа баталжээ.
Ингэснээр тус хөтөлбөрийг 2017-2020 он хүртэлх 1 дүгээр үе шат, 2020–2024 он хүртэлх 2 дугаар үе шат гэсэн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж, тогтвортой хөгжлийн төлөөх ногоон эдийн засаг, эко аялал жуулчлал, их хааны өлгий нутгийн хүн ам, иргэний хөгжил, байгаль орчин, хот суурин, хог хаягдлын менежмент гэсэн 4 тэргүүлэх чиглэлтэй, 13 зорилтыг багтаасан хөгжлийн хөтөлбөр батлагдаж байгаа нь энэ юм.
Мөн тус сумын ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаас сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл болох аялал жуулчлалын талаар авах арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцэн, сумын аялал жуулчлалын маршрут, түр журам, аялал жуулчлалын бүс тогтоож, орон нутгийн хамгаалалтад авах, түүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны горим зэргийг хэлэлцэн баталсан байна.

Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр байгалийн үзэмжит, түүхэн бахархалт нутгийнхаа хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалан, үр өгөөжийг нь урт удаан хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцлийг иргэдийнхээ оролцоонд тулгуурлан бүрдүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлт бүхий “Ногоон хөгжлийн загвар сум” болох боломжтой юм.
Д.Одонтунгалаг