Баянхонгорт мобикомоос өөр сүлжээ ажиллахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2017-07-19 10:45:35
Баянхонгор /МОНЦАМЭ/ Баянхонгор аймагт одоогоор мобикомоос бусад сүлжээ ажиллахгүй байна. 
Урд шөнө буюу  /2017,07,18/  шөнө 24 цагийн орчимд  Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК-ийн байранд үүрэн телефон, шилэн кабель дамжуулах кабелийн хэсэг газар гал гарчээ. 
Галаас болж Баянхонгор аймагт өглөөний 06.00 цаг хүртэл үүрэн телефоны бүх сүлжээ ажиллаагүй байна. 
Галын дуудлагыг цаг алдалгүй өгснөөр аймгийн Онцгой байдлын албан хаагчид түргэн шуурхай ажиллаж галыг унтраажээ. Сүлжээний доголдыг арилгахаар холбогдох газрынхан ажиллаж одоогоор мобикомын сүлжээг хэвийн болгоод байна.
 Б.Мөнхзул
Related news