Хөвсгөлд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2448 иргэн санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-26 09:43:30
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд 82845 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 2646 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирүүлснээс 2448 иргэний саналыг авчээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 232 чиглэлд 193 хайрцгаар 451 зохион байгуулагч 193 тээврийн хэрэгсэлтэйгээр 32149 километр явж иргэдийн саналыг авсан байна. Энэ үеэр 198 сонгогч бичиг баримтын зөрчилтэй, хүсэлт өгсөн хаяг дээрээ байхгүйн улмаас саналаа өгөөгүй гэнэ. Харин Мөрөн  сумын хэмжээнд 229 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт ирүүлснээс 115 сонгогч саналаа өгчээ.
Б.Гантуяа 
Related news