Өчигдөр Дорнодын нутагт хоёр түймэр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Өчигдөр Дорнод аймгийн хоёр ч суманд хээрийн түймэр гарсныг бүрэн унтраажээ. Тус аймгийн Сэргэлэн сумын Баян багийн “Галын гол” хэмээх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага ОБГ-т 16 цагийн орчимд ирж, 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн шуурхай ажилласнаар 19 цагийн үед бүрэн унтраасан байна.
Түүнчлэн Матад сумын Жаргалант багийн “Гурван-Орвонт” гэдэг газарт түймэр гарсныг 20 цагийн орчимд бүрэн унтрааж, сумын удирдлагад нь хүлээлгэн өгсөн гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түймрийн шалтгаан нөхцлийг тодруулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд байна.

Д.Дэлгэрмаа
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days