ДОРНОД: Үйлдвэрлэлийн зориулалтаар 9 суманд хадлан бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-24 13:07:52

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хадлан бэлтгэх 656 хүсэлт ХХААГ-т ирүүлснээс 368 иргэн, ААН-д зөвшөөрөл өгчээ.


Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн есөн суманд үйлдвэрлэлийн зориулалтаар 112 мянган га газарт байгалийн хадлан бэлтгэж байна. Хадлан бэлтгэлд 1200 орчим хүн 594 трактор, хадуур тармуур, хаман боогч зэрэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.


Дорнод аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар 12.3 сая га газар нутагтай. Үүнээс 10.9 га нь бэлчээрийн, 0.8 сая га нь хадлангийн газар юм.  


Энэ онд аймгийн хэмжээнд 3 сая толгой мал өвөлжинө. Арваннэгдүгээр сараас эхлэн ОЖД-аас ахиу цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул аймгийн удирдлагаас сумдыг хадлан тэжээлээ сайтар бэлдэхийг үүрэг болголоо. Засгийн газрын тогтоолоор аймгийн хэмжээнд хамгийн их буюу Дашбалбар сум 160 мянган тн өвс, 145 тн тэжээл, хамгийн бага буюу Булган сум 60 тн өвс, 52 тн тэжээл бэлдэж нөөцлөхөөр ажиллаж байна.  

Related news