ИЗНН Х.Баттулгыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-27 12:57:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг ИЗНН дэмжин ажиллахаар болжээ.

Х.Баттулгыг өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үед ИЗНН-ын Хэрэг эрхлэх газрын дарга О.Мөнх-Эрдэнэ  хамтран ажиллах тухай албан тоотоо танилцуулаад АН-ын даргад гардуулав.

Үүнд, “ИЗНН-ын Улс төрийн зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжин хамтран ажиллах талаар АН-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд хүлээн авах нь зөв гэж үзлээ. ИЗНН 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн намаас хүн дэвшүүлэлгүйгээр АН-ыг дэмжиж ирсэн.

Төрийн эрх мэдэл нэг улс төрийн хүчний гарт төвлөрөх нь хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж магадгүй тул АН-ыг дэмжих нь зөв юм” гэжээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Related news