Шилдэг үзмэрийн дээжсээс үзүүлж байна
ФОТО МЭДЭЭ
Олон улсын музейн зөвлөлөөс энэ жилийн музейн өдрийг “Музей ба ээдрээт түүх-Нээлттэй ярилцъя” сэдвээр тэмдэглэх уриалга гаргаж, удирдамж ирүүлсний дагуу Ховд аймгийн музей, Олон ястны өв соёлын хүрээлэнг үзэж, туршлага судалсан байна. Мөн Баян-Өлгийн аймгийн музейтэй хамтран “Монголын музейн түүхэн хөгжил “ гэрэл зургийн үзэсгэлэнг 350 орчим зурагтайгаар гаргаж 05 дугаар сарын 12-ноос Өлгий хотод, 06 сарын 01-нээс Говь-Алтай аймгийн музейд үргэлжлүүлэн үзүүлэх ажээ.
“Шилдэг үзмэрийн дээжис” сэдвээр аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 60 гаруй ховор нандин үзмэрүүдээр түр үзэсгэлэн гаргаж, 05 дугаар сарын 18-ны өдөр үнэ төлбөргүй үйлчилсний зэрэгцээ, энэ үеэр үзэгчдэд үйл ажиллагаагаа тайлагнан бүртгэл баримтжуулалт, хадгалалт хамгаалалт, судалгаа шинжилгээний ажилд ашигладаг тоног төхөөрөмжүүдийг танилцууллаа.
Ш.Цоодол
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day