ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн сургуулийн 103 дахь намар

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-09-01 15:01:08

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ууган сургууль МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Дэлгэрмөрөн сургууль 103 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.


Тус сургуульд энэ хичээлийн жилд 2999 сурагч суралцаж байгаагийн дотор 177 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.


1923 онд “Сүхийн тэнхим” нэртэй 15 сурагч, 1 багш, 1 ажилтантай анх байгуулагдсан цагаас хойш эдүгээ 3000 орчим сурагч, 164 багш, ажилтантай болж өргөжин тэлж, боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлж байна.


Тус сургуулийг төгсөгчдөөс Хөдөлмөрийн баатар 6, Ардын багш 4, төрийн шагналтан 6, гавьяат багш 24, эрдэмтэн доктор 120 гаруй төржээ.