СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлтийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-09-03 13:59:23

Сүхбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлтийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.

 

Тэрээр: -“Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв. 

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын АЗШНБ-ыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав дахин, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой болж байгаа юм.

 

2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа Сангийн сайд Б.Жавхлан, Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын хамтаар Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцаж байсан.


Тухайн үед Засгийн гарын тэргүүн боомтын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч байлаа. Өнгөрсөн хугацаанд  ч тэрээр энэхүү бүтээн байгуулалтын ажилд анхаарлаа хандуулсаар ирсэн байна.