Австралийн хоёр иргэн хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдэд тэргэнцэр бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-13 15:15:41
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хөгжлийн  бэрхшээлтэй  5 хүүхдэд Австрали улсын  сайн дурын идэвхитэн Карл Лэнж, Lois Moir нар тус бүр нь 200 австрали долларын үнэ бүхий 5 тэргэнцэрийг  авчирч угсарч гардуулан өглөө. Энэ хүмүүс нь тэтгэвэртээ гарсан сайн дурын идэвхтнүүд бөгөөд хүүхдийн сайн сайхны төлөө мөнгө цуглуулж тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судалж өөрийнх нь өндөр болон биеийн онцлогт нь тааруулж стандартын дагуу захиалж хийлгэдэг гэнэ. Энэхүү үйл ажиллагааг "Сарны түрлэг " төрийн бус байгууллагын тэргүүн Мөрөн сумын иргэн Д.Оюунчимэг өөрөө санаачлан жил гаруй хөөцөлдөж байж ийнхүү 5 хүүхдийг тэргэнцэртэй болгов. Тэрээр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ хэцүү зовлонг өөрийн биеэр мэдэрч ижил өвчинтэй шаналж буй олон хүүхдэд туслах чин сэтгэлийг өвөрлөн Улаанбаатар хотод Б.Болормаатай холбогдож хүүхдүүдийн судалгааг өгч уйгагүй явсны үр дүнд ийнхүү тусламж эзэддээ хүрчээ.
Б.Гантуяа 
Related news