ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг хүлээлгийн тохилог өрөөтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-27 17:25:28

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэх тасгийн сахиурын өрөөг “Рапид Вишн” сангаас тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт 300 орчим өвчтөн ханддагаас 20-30 хүн хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүмүүсийн ар гэрийнхний хувьд тусгайлсан өрөө тасалгаагүй байсан бол энэхүү тохилог өрөөтэй болсноор сэхээнд хэвтэж буй ойр дотны хүнээ эргэж, хүлээж буй хүмүүс тав тухтай орчинд байх боломж бүрдлээ.

Хүлээлгийн өрөөнд унтлагын хэсэг, амралтын өрөө, ариун цэврийн өрөө зэргийг багтаажээ. Энэ өрөөг засаж, тохижуулахад 15 сая төгрөгийг зарцуулсан хэмээн тус сангийн гүйцэтгэх захирал Д.Насанжаргал хэллээ.

Тус сангийнхан зөвхөн дээрх сахиурын өрөөг тохижуулаад зогсохгүй ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээний дэргэдэх хамгаалах байрыг засварлаж, өрөөний ханыг хүүхэлдэйн баатруудыг зуран чимэглэжээ. Учир нь тус хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүд олноор ирдэг аж.

Ж.Болор

Related news