Завханы төрийн байгууллагууд зардлаа хэмнэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-03 11:04:36
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 14.8 хувь буюу 266.6 сая төгрөгөөр бууруулжээ.
Ингэж буурснаар 2017 онд 1,7 тэрбум төгрөг болгожээ. Тиймээс Завхан аймгийн ЗДТГ, ИТХ-аас төрийн байгууллагуудыг зардлаа бууруулахыг хүслээ.
Тухайлбал УИХ-ын 2016 оны 09 сарын 09-ний 47-р тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, захиргаа аж ахуйн зардлыг бууруулах, боловсон хүчний зардлыг бууруулах, түлш халаалтын зардлыг онцгойлон авч үзэх, эмнэлгийн төрөх тасгаас бусад бүх төрийн байгууллагын халаалтыг 2017 оны 5 сарын 1-ээс зогсоож, 10 сарын 1-ээс авахаар болсон байна.
Ийнхүү түлш халаалтын зардлыг хэмнэснээр хагас сарын хугацаанд Завхан аймагт гэхэд 700-аад сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна.
Б.Мягмарсүрэн 
Related news