ЗАВХАН: Ургамал, Дөрвөлжин сумдад 37 градус хүрч халжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-24 14:42:21

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 7-р сарын 15-20-ны өдрүүдэд хамгийн их температур өдөртөө +51+65 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө +3+13 градус дулаан байлаа.


Нийт сумдын нутгаар энэ сарын дунд 10 хоногт агаарын дундаж температур 17.1...26.4 градус дулаан, хамгийн их температур өдөртөө +27+37 градус дулаан хамгийн их нь Ургамал, Дөрвөлжин сумд +35+37 градус хүрч халсан байна. Хамгийн бага температур шөнөдөө нийт нутгаар +4+15 градус дулаан байлаа.


Нийт нутгаар хөрсний дундаж температур +22+35 градус дулаан, хамгийн их температур өдөртөө +51+65 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө +3+13 градус дулаан байлаа.


Хур тунадас энэ арав хоногт нийт нутгаар 0.0...29.1 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Ярууд 29.1 мм, Алдархаанд 22.2 мм тунадас орсон бол хамгийн бага нь Баянтэс,Тэс сумдад 0.0 мм тунадас орсон байна.


Нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7 - 28 см, ургалтын байдал нийт сумын 70 хувь нь сайн, 30 хувь нь дунд буюу гандуу байна.


Салхи нийт нутгаар салхины дундаж их хурд 10 - 19 м/с хүрч шуурсан бол хамгийн их нь Тосонцэнгэл сумд 19 м/с, Нөмрөг, Цэцэн-Уул, Баянхайрхан, Тэс сумдад 18 м/с хүрсэн байна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 


Өнөөдрийн байдлаар нийт сумын нутгаар цаг агаар тогтуун, хур бороотой, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүссэн. Малчид сааль сүү бэлдэх, хонины ноос хяргах ажил сумдад өрнөж байна.

Related news