“Улаанбаатарчууд уншиж байна” аян ирэх сар хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-26 13:52:19

“Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас Улаанбаатар хотын төв номын санд 249 ширхэг ном хандивлалаа. Үүний 140 гаруй номыг НИТХ-ын дарга Д.Баттулга бэлэглэжээ.

Нийслэлийн 376 жилийн ой, Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншиж байна” ном хандивлах нэг сарын аяныг зохион байгуулж буй юм. Энэхүү аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбооноос санаачилж НИТХ-аас дэмжин оролцож байна. “Улаанбаатарчууд уншиж байна” аян ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх аж.  

Related news