МХГ-ын дарга Д.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-21 09:46:12
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хатгал тосгоны ажлын албаны байр галд шатсантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг дарга Л.Ганболд  Хатгал тосгоны захирагчтай скайпаар  холбогдож тус газар дээрх нөхцөл байдалтай танилцаж нэн шаардлагатай байгаа асуудлын талаар лавлалаа. Хуралдаанаар МХГ-ын дарга Д.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж Хатгал тосгонд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж шаардлагатай тоног төхөөрөмж болон нэн тулгамдаж буй  асуудалтай танилцаж дүгнэлт гаргахыг аймгийн Засаг дарга үүрэг болгов. Мөн Хатгал тосгоны иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал байгаа эсэхийг лавлаад, хамгийн гол нь төрийн үйлчилгээг ямар нэгэн байдлаар тасралтгүй явуулах, мэдээллийн баазыг цуглуулахын тулд бүх байгууллага хамтран ажиллахыг  анхааруулж байлаа.
Б.Гантуяа 
Related news