Төрийн албыг архигүйгээр гүйцэтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Амар амгалан дэд хөтөлбөр"-ийн хүрээнд аймгийн Цагдаагийн газраас хамтран ажилладаг хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууддаа хандан “Төрийн албыг архигүйгээр гүйцэтгэе” уриалга гаргажээ. Тус ажил нь төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.
Уриалгад Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Авто тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Монголбанк, Татварын хэлтэс, Шүүхийн тамгын газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зэрэг байгууллагууд нэгдсэн байна. Мөн Баянхонгор аймгийн бүх Төрийн байгууллага албан тушаалтнуудад хүргэж ажлын байрандаа, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг уриалж, төрийн албан хаагчдаас бичгээр баталгаа авчээ.
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, олон нийт болон цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Нутгийн захиргааны байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Амар амгалан дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй аж.

Б.Мөнхзул