Монголын сагсанбөмбөгчид Малайзын багийг хожжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-14 11:27:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайзын Куала Лумпур хотод Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр эхэлж манай баг нэг хожил, нэг хожигдолтой болов.

Монголын баг “А” хэсэгт Малайз, Иран, Индонез, БНХАУ, Филиппин улстай багтсан.
Монголын баг эхний тоглолтоо БНХАУ-ын хоёрдугаарт багтай хийж, 17:13-аар хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Малайзын хоёрдугаар багтай хийж нутаг дээр нь 19:18 харьцаагаар хожиж чадлаа.

Өнөөдөр манай сагсчид хуваарийн дагуу Индонези, Филиппин, Ираны багуудтай тоглоно.Тэмцээнд С.Тулга дасгалжуулагчтай 2016 оны оюутны АШТ-ий мөнгөн медальт, Азийн оюутны 2015 оны тэмцээний мөнгөн медальт Б.Батзолбоо, Б.Наранбаатар, А. Сүхбат, О.Энхбаатар нар хурд, ур чадвараа сорин оролцож байгаа юм.
 
Д.Өлзий
Related news