Үндэсний телевизийн 50 жилийн ойд зориулсан волейболын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-14 00:48:26

Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойг угтаж  волейболын тэмцээнийг 2017 оны дөрөвдүгээр сарын 29-30 нд Спортын төв ордонд зохион байгуулна.

МҮОНРТ-ээс түүхэн ойгоо угтаж олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний эхлэл болгож нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд /сонин сэтгүүл, сайт, телевиз, радио/ тус волейболын тэмцээн зохион явуулж байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд болох спортын тэмцээн волейболын спортоор хязгаарлагдахгүй. Ирэх 9 дүгээр сард сагсан бөмбөг, бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнээр үргэлжлэх юм.

Д.Өлзийсайхан

Related news