МАН-ын хорооны даргын өрөөний цонхыг хагалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:37:36

Увс аймгийн МАН-ын хорооны даргын өрөөний гурван цонхыг өнгөрсөн шөнө хагалжээ. Одоогоор хэн хагалсан нь тодорхойгүй тул цагдаад бүртгүүлээд байна.

Аймгийн МАН-ын хорооны ажилтнууд хэлэхдээ “Бид сүүлийн хэдэн өдөр сайн ажиллаж байгаа тул манай даргын өрөөний цонхыг бүгдийг нь чулуу шидэж хагалсан байна” гэж байв. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд сөрөг хүчний ажлаа олигтой ч хийж чадаагүй намын даргын өрөөний цонхыг ойрын гурав дөрөвхөн өдрийн ажлын үнэлгээгээр нь хагална ч гэж юу байхав хэмээн унтраах иргэд ч байна. Ямартай ч хоёр давхар уг байрны олон цонхноос зөвхөн Д.Батсайхан даргын суудаг өрөөний бүх цонхыг хагалсан аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Related news